Монгол Улсын Засгийн Газрын гишvvн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны
яамны сайд А. Цанжидын санаачилгаар 1990-ээд оноос хойш бичигдсэн
яруу айраг, ?гvvллэгээр Монголын уран зохиолын шилдэг бvтээлvvдийн
цоморлигийг гаргаж байна. Эдгээр номыг хэвлvvлэх ажлыг Монголын
Зохиолчдын Эвлэл эрхлэж байгаа билээ. Хоёр ботийн нэгдvгээрт яруу
найргийн зохиолуудыг, хоёрдугаарт ?гvvллэгийн зохиолуудыг тvvвэрлэн
эмхтгэлээ. Тэгэхдээ 1990-ээд оноос хойш олон нийтийн анхааралд
нэлээд ?ртс?н "Болор цом, "Утгын чимэг", "Найргийн даага", "Цагаан
уул" зэрэг уран зохиолын тэмцээн наадмуудад тэргvvн болон тусгай
байранд шалгарсан бvтээлvvдийг эн тэргvvн орууллаа. Тvvнчлэн
сvvлийн vед шинээр зохиогдож байгаа оны шилдэг бvтээл шалгаруулах
"Алтан ?д цом, залуу яруу найрагчдын "Аморе" наадам зэрэгт
шалгарсан уран бvтээлчдийн зохиол бvтээлийг хамрууллаа. Монголын
яруу найргийн цоморлиг нийтдээ 100 гаруй яруу найрагчийн 500 шахам
шvлэг, монголын ?гvvллэгийн цоморлигт 50 гаруй зохиолчийн 100 гаруй
бvтээлийг багтаасан б?г??д бvтээлийн сонголтыг зохиолч яруу
найрагчдын ??рсдийнх нь саналаар хийлээ. Харин нас барсан хvмvvсийн
бvтээлийг сонгохдоо олон нийтэд танил болсон бvтээлvvдийг нэн
тэргvvнд анхаарч, м?н уг зохиолын мэргэжлийн судлаач. шvvмжлэгчдийн
саналд тулгуурласан юм. Цаашдаа бид энэхvv цувралыг vргэлжлvvлэн
утга зохиолын бусад т?рлvvд тухайлбал жvжиг, киноны зохиолын
цоморлиг, хvvхдийн зохиолын цоморлиг, тууж цоморлиг. гэх зэргээр
ботилон хэвлэх т?л?вл?г??тэй байна. Гэхдээ, дээрх цоморлигуудад м?н
л 1990 -ээд оноос хойш туурвигдсан бvтээлийг хамруулна. Монголын
уран зохиол нь ерээд оноос хойш утга зохиолын олон урсгал чиглэлээр
бvтээгдэж байгаа учир тэрхvv урсгал, чиглэлvvдийн т?л??ллийг аль
болохоор ?рг?н хvрээнд оруулахыг хичээнгvйлсэн болно.