Улаанбаатар: Түвдийг хадгалж үлдье сан, 2011. — 648 x.; зурагтай.
ISBN 978-0-9669571-4-3
Түвд бол олон нууц хадгалж үлдсэн газар. Энэ нууц шашин хийгээд
агийн ёсонд байгаа төдийгүй түүхийн олон зүйл ч нууцлаг хэвээр
үлджээ. Энэхүү номонд балар эрт үеэс өнөөдрийг хүртэлх түвдийн соёл
иргэншлийн түүхийг мөшгөж, «энх тайван чөлөөлөлт» буюу Түвдийг
БНХАУ-ын бүрэлдэхүүнд хүчээр оруулахаас өмнө болон түүнээс хойшхи
түвдчүүдийн амьдралын тухай өгүүлнэ. Номыг зохиогч Түвд урьд өмнө
бусад улсын нэг хэсэг байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хятад газар
монголын Юань гүрэн болон Манж чин улсын бүрэлдэхүүнд орж байсан
тэр үед Түвд бие даасан байдлаа хадгалж үлдсэн бөгөөд Түвд бол
Хятадын нэг хэсэг байсан хэмээх санаа нь дэлхий нийтийг хамран
захирах гэсэн эртний хятадын эзэн хааны үзэл санаанаас л үүдэн гарч
байгаа юм. Тиймээс Түвдийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан нь хууль
ёсны үйлдэл биш, Түвд бол эзлэгдсэн орон хэвээр байгаа юм. Түвдийн
түүхийн сүүлийн үетэй холбогдсон олон гэрэл зураг, мэдээлэл анх
удаа нийтлэгдэж байна.