Улаанбаатар: SOYOMBO PRINTING, 2006 он. — 303 x. Монголын түүхэн
сурвалж бичгийн цуврал. Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж,
тайлбар хийсэн доктор Ж. Гэрэлбадрах, Д. Бүдсүрэн, П. Бямбахорол.
ISBN 99929-9-205-0
Галдан туслагчийн "Эрдэнийн эрих"-ийг анхлан судалж, эрдэм
шинжилгээний эргэлтэд оруулсан хүн бол Оросын монголч эрдэмтэн А.М.
Позднеев юм. Тэр бээр "Эрдэнийн эрих хэмээх түүх болой" сурвалжийг
судалж, 1636-1737 он хүртэлх 100 орчим жилийн хоорондох Халх
Монголын түүхэнд холбогдох хэсгийг орос хэлнээ орчуулан удиртгал,
тайлбар, худам монгол бичгийн сийрүүлгийн хамтаар 1883 онд
нийтэлжээ. Тэр бээр Галданы "Эрдэнийн эрих"-ийн 41-46 хүртэлх
гарчиг (зүйл)-ийг сонгон авч судалгаандаа хамруулжээ. Энэ нь хожмоо
А.М. Позднеевын "Эрдэнийн эрих" хэмээн алдаршсан байна.